Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлд батламж гардуулна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн нам, эвсэлд батламж олгох ажиллагааг ирэх даваа гаригт буюу 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд зохион байгуулна.