Улсын их хурлын сонгуульд 11 нам, 2 эвсэл оролцоно

 

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж 11 нам, 2 эвсэл хуулийн хугацаанд багтаан холбогдох баримт бичгээ ирүүлснийг Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэв.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн баримт бичгийг үндэслэн тэдгээр нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, шийдвэр гаргалаа.

                                    УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох

 нам, эвслийн жагсаалт

 

НАМ, ЭВСЛИЙН НЭР

1

Хөгжлийн Хөтөлбөр Нам

2

“МАХН – МҮАН-ын Шударга ёс эвсэл”

3

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

4

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

5

Монголын Ногоон Нам

6

Бүгд Найрамдах Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын “Гурав дахь хүчин” эвсэл

7

Ардчилсан Нам

8

Иргэний Зориг Ногоон Нам

9

Монгол Ардын Нам

10

Монголын Социал Демократ Нам

11

Эх Орончдын Нэгдсэн Нам

12

Эх Орон Нам

13

Иргэний Хөдөлгөөний Нам