21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 1808 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ
СУРГАЛТ-УУЛЗАЛТАД ХАМРУУЛАВ
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн албан хаагчид 2023 оны 08 дугаар 24-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тайлбарлан таниулах, мэдээлэл өгөх сургалт-уулзалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж ажиллав.
Сургалтад байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагч, сонгуулийн зохион байгуулалтын ажиллагаанд оролцдог цагдаа, бүртгэлийн байгууллагын 1808 ажилтан хамрагдлаа. Сургалт, уулзалтаар байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдад Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвээр батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж, арга зүйгээр хангаж ажиллалаа.
Улс төрийн намуудын орон нутаг дахь салбарын 688 гишүүн, дэмжигчдийн төлөөлөлд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл, уулзалт зохион байгуулав