УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ: СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙР СУУРЬ” СЭДВЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын уулзалтыг 2023 оны тавдугаар сард “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн онцлог зохицуулалт: Сонгуулийн төв байгууллага ба Иргэний нийгмийн байр суурь” сэдвээр Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгууллаа.

Уулзалтаар сонгуулийн хууль тогтоомжийн төслийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтэс, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн эвслээс танилцуулж, санал солилцов. “Сонгуулийн боловсрол” клуб нь сар тутам уулзалт, сургалт явуулж байна.