СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХАМТ ОЛОН МОД ТАРИХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ манлайлан ажиллаж байна. Тус хүрээлэн энэ хавар иргэн, аж ахуй нэгжийн хамтаар 10 мянган модыг шинээр тарьж суулгах ажлыг эхлүүлсэн.

 

Мод тарих ажилд төр, хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцож байгаагийн нэг нь Сонгуулийн Ерөнхий Хорооны хамт олон байлаа. Тус хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд  олон төрлийн мод суулгаж Нийслэлийн цэвэр усны ундаргыг хамгаалах үйлсэд гар бие оролцлоо.  

 

Энэхүү ажилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, модыг хэрхэн зөв суулгах, арчлах зэрэг мэдээлэл зааварчилгааг тус байгууллагын албан хаагчдад зааж, зөвлөн хамтран ажилласан юм.

 

Та бүхний тарьсан мод суулгацыг манай хамт олон жилийн 4 улирлын турш хайрлаж, арчилж ургуулах болно.

 

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Эх сурвалж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн