“СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийн 2023 оны 2 дахь дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Үндсэн хуулийг эхийг баригч Бяраагийн Чимид агсны “Сонгуульд суралцахуй” цуврал нийтлэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтууд, “Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа: “Сонгуулийг ажиглах нь бидний хувьд ихээхэн үнэ цэнэтэй үйл явдал” ярилцлага, “Зураг түүх өгүүлнэ” цуврал танилцуулга, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны нөхөн сонгуулийн санал авах байруудын хаяг, байршил, “Сонгуулийн тогтолцоо улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Монголчууд ямар тогтолцоог сонгох нь үр дүнтэй вэ?” судалгаа, “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” цахим системийг (www.e-election.mn) хөгжүүлж байна” нийтлэл, Парагвай, Узбекстан, Филлипин улсын сонгуулийг ажигласан олон улсын ажиглагчдын тэмдэглэл зэрэг мэдээ мэдээллийг нийтлэв. Сэтгүүлийг дараах холбоосоор уншина уу.