НӨХӨН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Хууль тогтоомжид заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах бөгөөд уг системийн программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 1/167 дугаартай албан тоотыг нам эвсэл, төрийн бус байгууллагуудад хүргүүлж, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдлийг 2023 оны сонгуульд бэлтгэх, баталгаажуулах үйл явцыг ажиглах, хөндлөнгийн, хараат бус ажиглагчдаа оролцуулах хүсэлт тавилаа.  Нам эвсэл, төрийн бус байгууллагууд 1-2 ажиглагчийн мэдээллийг Хорооны дэргэдэх Мэдээлийн технологийн төвийн 51-262112 дугаар утсаар(ажилтан Б.Ууганцэцэг), uugantsetseg@gec.gov.mn цахим хаягаар болон албан бичгээр 2023 оны 05 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд ирүүлж бүртгүүлнэ үү.

Сонгуулийн автоматжуулсан системын иж бүрдэлд сонгогчдын бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж багтдаг болно.