“СОНГУУЛИЙН ИРЦ, ОРОЛЦОО” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын 4 дэх уулзалтыг 2023 оны 04 дүгээр сарын 26-нд “Сонгуулийн ирц, оролцоо” сэдвээр зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалт, сургалтыг “Сонгогчдын боловсролын төв” ТББ-тай хамтран явуулсан бөгөөд зочин илтгэгчээр тус төвийн гүйцэтгэх захирал, “Сонуулийн боловсрол” клубын удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунтуяа оролцож, мэдээлэл өгөв.

Сонгуулийн ирц, оролцоо нь дэлхий нийтэд, ялангуяа цар тахлын жилүүдэд сорилт болон хөндөгдөж буй асуудлын нэг тул сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хуулиар хүлээсэн үүргийг сануулах, хамтран ажиллах, энэ чиглэлд сэтгүүлчдийг мэргэшүүлэх, онолын судалгааг хөгжүүлэх нь зүйтэй гэж клубын зүгээс үзлээ. “Сонгуулийн боловсрол” клуб нь сар тутам уулзалт, сургалтыг зохион байгуулж байна.