УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох нам, эвслүүд баримт бичгээ сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хугацаа дууслаа

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 23.3-т “Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө сонгуульд оролцох хүсэлтийн хамт санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ” гэж заасны дагуу дараахь нам, эвслүүд УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн болно.

 

Нам, эвслийн нэр

Хүлээлгэн өгсөн огноо, цаг

1

Хөгжлийн Хөтөлбөр Нам

2012.5.02

2

МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл”

2012.5.07

11.50

3

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

2012.5.07

12.15

4

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

2012.5.07

13.00

5

Монголын Ногоон Нам

2012.5.08

09.30

6

БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын “Гурав дахь хүчин эвсэл”

2012.5.08

10.30

7

Ардчилсан Нам

2012.5.08

11.40

8

Иргэний Зориг Ногоон Нам

2012.5.08

12.00

9

Монгол Ардын Нам

2012.5.08

12.10

10

МСДН

2012.5.08

12.30

11

Эх Орончдын Нэгдсэн Нам

2012.5.08

15.25

12

Эх Орон Нам

2012.5.08

15.40

13

Иргэний Хөдөлгөөний Нам

2012.5.08

16.30