УИХ-ын 2012 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороодод хүргүүлж байна
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д “Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 20.7-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойрог тус бүрээр ангилах бөгөөд тойрог бүрд хамрагдах сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө холбогдох тойргийн хороонд хүргүүлнэ” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороодод хүргүүлж дууслаа.