ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ
1992.01.13. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хууль батлагдав. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг Ардын Их Хурлын танхимд 76 хоног үргэлжилж, 430 депутат оюун бодлоо мэтгэлцэн уралдуулж, улс төрийн зөвшилцлийг хангах, депутатуудын бүлгүүдийн байр суурийг нэгтгэн нэг мөр ойлголтод хүрэх ээдрээ, төвөгтэй замыг туулсны эцэст “Ардчилсан”, шинэ Үндсэн хуулиа баталсан юм.
Эх сурвалж: “Ардчилсан сонгуулийн түүхэн товчоон” ном