“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДОД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулсан билээ. Сургалтад 1012 залуу сонгогч хамрагдсан бөгөөд нийт 60 гаруй сургагч багшаас Баянхонгор, Дорнод аймаг болон Сүхбаатар дүүргийг хариуцсан баг манлайлан оролцлоо.

Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн Баянхонгор аймаг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар Улаанбаатарт хүрэлцэн ирж 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, нийслэлийн дүүрэг хариуцсан багш нар 20-ны өдөр “Хариуцлагатай сонгогч” сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад явууллаа. Сонгуулийн боловсрол олгох сургалтад бүрэн хамрагдсан залуу сонгогчдод Хорооны удирдлагууд гэрчилгээ олгож, амжилт хүсэв.