АНУ-ЫН ЗАВСРЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЛАА

Америкийн нэгдсэн улсад 2022 оны 11 дүгээр сарын 08-нд Төлөөлөгчдийн танхимын 435, Сенатын танхимын 35 гишүүн, 36 муж улсын захирагчийг сонгох завсрын сонгууль явагдлаа. АНУ-ын завсрын сонгуулийн санал авах ажиллагаа, үйл явцыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй төлөөлөгчид Иллиной мужид ажиглаж, Чикаго хотын Сонгуулийн хорооны дарга, гишүүдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.