СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв “Сонгогчдын боловсрол төв” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгууллаа.

Талууд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах”, харилцан мэдээлэл, туршлага солилцож ажиллах юм. Сонгогчдын Боловсрол Төв ТББ нь 30 гаруй жилийн түүхтэй, иргэний ардчиллын боловсрол, сонгогчдын боловсрол, ирц оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа, мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулдаг иргэний нийгмийн байгууллага юм.