Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардал батлагдлаа
Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн чуулганаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардлыг 464,9 сая төгрөгөөр тогтоолоо.
НИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахад улсын төсвөөс 364.9 сая төгрөг зарцуулахаар төсөлд тусгасан байсан ч УИХ-ын гишүүн З.Энхболдын гаргасан саналаар сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилуулахад 100 сая төгрөг нэмж батлав.