“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна. Улсын хэмжээнд анх удаа нэгэн зэрэг Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гурван үндсэн сэдвийн хүрээнд 18-25 насны залууст хичээл зааж байна.
Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, залуу сонгогчдыг чадавхжуулах, идэвх, оролцоог нь нэмэгдүүлэх, эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог” дэмжих нь төсөл хамтран зохион байгуулж байна. Сургалт үргэлжилж байна.