БНСУ-ЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ-СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

БНСУ-ын Хөгжлийн стратеги судлалын хүрээлэнгийн төслийн багийн ахлагч Жу Ён Сог, үр дүнгийн мэргэжилтэн Юн Бичви, хөтөлбөрийн мэргэжилтэн Хан Хэ Жү, дотоодын зөвлөх Д.Отгонбаатар нар 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нартай уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага(КОЙКА)-ын санхүүжилтээр 2021-2024 онд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Хариуцлагатай сонгогч"-ийн сургагч багшийн болон залуу сонгогч-оролцогчдын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.