УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛ ГАРГАХААР БОЛЛОО
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан зарим чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тухайлбал, ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс улирал тутмын эмхэтгэл эрхлэн гаргахаар боллоо. Тус эмхэтгэлийн редакцын зөвлөлийг сонгуулийн төв байгууллагаас гадна иргэний нийгэм, олон нийтийн төлөөлөл, хуульч, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.