Нөхөн сонгуулийн бэлтгэл, үйл явцын талаар мэдээлэл солилцох цахим уулзалт зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах төрийн байгууллага, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагт цахим уулзалт хийнэ.
Сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцох уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, нийслэл, аймаг, дүүргийн хороод, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон УИХ-ын нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулна.