Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянажээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайланг хянаж, нийтэд мэдээлсэн тухай албан тоотыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” гэж заасныг үндэслэн тус газар нь нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж баталгаажуулжээ. Аудитын тайлан болон хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг Үндэсний аудитын газрын цахим хуудас-аас үзнэ үү.