Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг 2021 оны 9 дүгээр сарын 18-нд олгов.

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ, Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР, Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ, Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ, Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН, 28 дугаар тойрогт Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР, Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ, Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА, "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ, Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР, Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ, Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА, Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нар нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан авлаа. Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 хороо (7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43)-г хамрах нөхөн сонгуульд найман нам, нэг эвсэл, хоёр бие даан нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар гардууллаа.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсох хуулийн зохицуулалттай. Мөн энэ өдрөөс эхлэн дээрх нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар цахим хуудастаа байршуулна.