Сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн ажиллагааг хариуцан хэсгийн хороонд ажиллах мэдээллийн технологийн даамлуудад зориулсан арга зүйн сургалтыг 8 дугаар сарын 26-наас эхлэн Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулж явууллаа.
Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид зохион байгуулсан бөгөөд нөхөн сонгуулийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгогчийн санал авах ажлыг зохион байгуулах, тэдгээрийг мэдээллээр хангах, сонгуулийн явцад цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар тодорхой танилцуулснаас гадна сонгуулийн автоматжуулсан систем, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах зааварчилгаа өгснөөс гадна санал авах байранд байрлуулах хяналтын камерыг хэрхэн суурилуулах, мэдээллийг хэрхэн хадгалах, ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дадлагын ажил хийлгэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба, Мэдээлийн технологийн төв нь сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулах сонгуулийн хороодын ажилтнууд, мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүн, даамлуудыг сонгууль бүрийн өмнө заавал сургалтад хамруулдаг бөгөөд энэ удаагийн сонгуульд ажиллах 1400 орчим, мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллах 180 гаруй төрийн албан хаагчийг сурган гэрчилгээ олгосон байна. Энэ удаагийн сонгуульд тэдгээр даамлууд, мэргэшсэн ажилтнууд томилогдон ийнхүү сургалтад хамрагджээ.