УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг танилцуулж байна
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар сонгуульд оролцож буй нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн саналыг харгалзан гаргалаа.