Төв комиссын хэвлэлийн мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авахаар тогтоосоны дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.
2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын цагаар 12:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 57.1 хувь буюу 4223 сонгогч саналаа өгөөд байна. Саналаа өгсөн сонгогчдын тоог салбар комисс бүрээр танилцуулбал:
“Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон.
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс
2021.05.31