СОНГОГЧДОД МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий 21 аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны  нийт бүрэлдэхүүн, зарим сумын сонгуулийн хорооны  бүрэлдэхүүнийг оролцуулсан цахим сургалт зохион байгууллаа. 

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагын зүгээс сонгууль зохион байгуулах  явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн хороодын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, ялангуяа цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдээллийг шуурхай, тогтмол хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн сонгогчдод хүргэх мэдээллийг эрчимжүүлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлан мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллахыг онцлов.

Цахим уулзалтын үеэр сонгууль зохион байгуулах явцад гардаг хүндрэл бэрхшээл, цаашид ямар асуудалд анхаарч, шийдвэрлэвэл зохих талаар санал солилцсон юм.  

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО