Ажиглагчийн бүрдүүлэх баримт бичиг

  1. Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Сонгууль ажиглах нийтлэг журам”-ын 2.1-т заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс өмнө дараах материалыг бүрдүүлж, цахимаар болон цаасаар хэсгийн хороонд бүртгүүлнэ. Үүнд:
  • Ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;
  • Маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;
  • Нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар.
  1. Гадаадын болон Олон Улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, гадаад улсын иргэн /цаашид “гадаадын ажиглагч” гэх/ сонгууль ажиглах, ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт цаасан, эсхүл цахим хэлбэрээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Үүнд:
  • ажиглагчаар томилсон тухай холбогдох байгууллагын албан хүсэлт;
  • маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;
  • нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • гадаад паспортын хуулбар;
  • Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар.

Сонгууль ажигласан этгээд ажиглалтын тайлангаа зөвлөмжийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны gecm@gec.gov.mn цахим хаягаар хүргүүлнэ.