Засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг түр зогсоов

Засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг түр зогсоов


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.” гэж, 8.2 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна.” гэж тус тус заасан билээ.

Энэ дагуу Улсын Их Хурлын 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанаар ээлжит сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоогоод байна.

            Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.” гэж заасны дагуу 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ныг дуустал хугацаанд иргэдийн засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд түр зогсоов.