ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН 15 ЦАГИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах ажиллагаа улс орон даяар Улаанбаатарын цагаар өглөөний 7 цагаас эхлэн оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос авсан ирцийн мэдээг 15 цагийн байдлаар нэгтгэн авч Сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Баяндүүрэн мэдээллээ.
Улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 31,52% нь саналаа өгсөн байна. Аймгийн дүнгээр 35,24%, нийслэлийн дүнгээр 27,04%-ийн ирцтэй байна.
Сонгогчийн бүртгэлийн програм оройн 20 цагт хаагддаг тул иргэд сонгогчил Та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.