Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цахим хурал зохион байгуулна
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сонгуулийн комисс 2019 онд сонгогдон ажиллаж байгаа билээ.
Тус Холбооны Энэтхэгийн төвөөс “Ковид-19 цар тахлын үеийн сонгуулийн асуудал, бэрхшээл, холбогдох дүрэм журам: улс орнуудын туршлагаас” сэдвийн дор 2020 оны 9 сарын 03-ны Пүрэв гаригт 15:00- 18:30 (Энэтхэгийн цагаар) цагийн хооронд зохион байгуулах онлайн хурал Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцрэн оролцож, Монголд улсад цар тахлын үед парламентын сонгууль зохион байгуулахад тулгарсан хүндрэл бэрхшээл, туршлагаасаа бусад гишүүн байгууллагуудтай хуваалцана.
Мөн тус хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Энэтхэгийн Сонгуулийн комисс хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм.