Монгол Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлалаа
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.” гэж, 8.2 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна.” гэж тус тус заасан билээ.Энэ дагуу Улсын Их Хурлын 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганаар Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоогоод байна.
Улсын Их Хурлаас ээлжит сонгуулийг товлон зарласантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийг баталлаа. Энд дарж танилцана уу.