МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОВ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3-т "Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ" гэж заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордны Их танхим Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг гардууллаа.