МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ЗАРИМ ТОЙРОГТ НЭМЭЛТЭЭР ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71.14-т “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ.” гэж заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харъяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.  

Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн зарим тойрогт хяналтын тооллогыг 2020 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Хяналтын тооллогыг хийхдээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу явуулсан бөгөөд сонгуульд оролцсон нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчид, тэдгээрийн төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулж, тооллогын дүнг хяналтын тооллогод оролцогсдод танилцуулан үр дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгосон билээ.

Үүний дагуу Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад, нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 тойрог, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 2 тойрогт, нийт 12 тойргийн хэсгийн хороодоос санамсаргүй сонголтын аргаар нэмэлт хяналтын тооллого хийх 164 хэсгийг сонгон 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг ... минутаас зарим аймагт эхлүүлсэн бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэсгүүдийн нэмэлтээр хийсэн хяналтын тооллогын ажил 6 дугаар сарын 29-ний өдрийн 00.20 минутад дуусч дүнгээ гарган ажиглагчдад танилцуулж, дээд шатны сонгуулийн хороодод тайлагнажээ.

Нэмэлтээр зохион байгуулсан хяналтын тооллого хийхэд сонгуулийн хороодын ажилтнуудаас гадна цагдаагийн алба хаагчид, тооллого зохион байгуулсан сургуулиудын ажилтнууд зэрэг нийт 2447 төрийн албан хаагч ажиллалаа. Хяналтын тооллого зохион байгуулахад сугалаагаар сонгогдсон сумын сонгуулийн хороо, хэсгийн хорооны төлөөллийг заавал байлцуулсан бөгөөд тэдгээрийн томилолт, унаа, хоолны зардал, тээвэр шатахуун зардал зэрэгт  71.3 сая төгрөгийн зардал нэмж гаргав.

МАН, АН, Шинэ эвсэл, Зөв хүн электорат эвсэл, Та бидний эвсэл, бие даан нэр дэвшигчдийн томилсон 645 ажиглагч оролцон хяналтын тооллогын үйл явцад хяналт ажиглалт хийж ажиллан тооллогын дүнг зөвшөөрч гарын үсэг зурсан тайлан мэдээ гарсан.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооноос дээрх хяналтын тооллогын үеэр нэр бүхий ажиглагч сонгогчийн саналаа тэмдэглэсэн хуудасны зургийг авч  үйлдвэрээс тэмдэглэгээтэй хэвлэн гаргасан мэт ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан хэргийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаад прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.

Санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллого хийсэн саналын хуудасны тэмдэглэгээтэй таарч үр дүн зөрүүгүй гарсан тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын тайланд тусгажээ.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН
ХЯНАЛТЫН ТООЛЛОГЫН МЭДЭЭНИЙ НЭГТГЭЛ

         

2020.6.29

Аймаг

Нийт хэсгийн тоо

2020.6.24-25ны
өдөр

2020.6.27-28-ны өдөр

Тооллогын дүн

Хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо

Хувь

Нэмж хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо

Хувь /Өссөн дүнгээр/

1

Архангай

105

48

45.7

5

50.5

зөрүүгүй

2

Баян-Өлгий

96

46

47.9

-

-

зөрүүгүй

3

Баянхонгор

105

50

47.6

-

-

зөрүүгүй

4

Булган

68

31

45.6

-

-

зөрүүгүй

5

Говь-Алтай

87

37

42.5

-

-

зөрүүгүй

6

Дундговь, Говьсүмбэр

55

32

58.2

-

-

зөрүүгүй

7

Дорнод

72

33

45.8

3

50.0

зөрүүгүй

8

Дорноговь

59

23

39.0

-

-

зөрүүгүй

9

Завхан

111

56

50.5

-

-

зөрүүгүй

10

Өвөрхангай

106

52

49.1

2

50.9

зөрүүгүй

11

Өмнөговь

61

25

41.0

10

57.4

зөрүүгүй

12

Сүхбаатар

64

27

42.2

-

-

зөрүүгүй

13

Сэлэнгэ

56

25

44.6

-

-

зөрүүгүй

14

Төв

96

40

41.7

-

-

зөрүүгүй

15

Увс

92

42

45.7

-

-

зөрүүгүй

16

Ховд

91

33

36.3

-

-

зөрүүгүй

17

Хөвсгөл

129

70

54.3

-

-

зөрүүгүй

18

Хэнтий

89

38

42.7

-

-

зөрүүгүй

19

Дархан-Уул

39

18

46.2

21

100.0

зөрүүгүй

20

Орхон

38

18

47.4

-

-

зөрүүгүй

21

Багануур, Багахангай, Налайх дүүрэг

26

13

50.0

-

-

зөрүүгүй

22

Баянзүрх дүүрэг
22 дугаар тойрог

47

11

23.4

12

48.9

зөрүүгүй

Баянзүрх дүүрэг
23 дугаар тойрог

53

14

26.4

12

49.1

зөрүүгүй

23

Сүхбаатар дүүрэг

42

5

11.9

16

50.0

зөрүүгүй

24

Чингэлтэй дүүрэг

44

5

11.4

17

50.0

зөрүүгүй

25

Баянгол дүүрэг

77

38

49.4

-

-

зөрүүгүй

26

Сонгинохайрхан дүүрэг - 27-р тойрог

43

4

9.3

18

51.2

зөрүүгүй

Сонгинохайрхан дүүрэг - 28-р тойрог

59

6

10.2

24

50.8

зөрүүгүй

27

Хан-Уул дүүрэг

60

6

10.0

24

50.0

зөрүүгүй

НИЙТ ДҮН

2070

846

40.9

164

48.8

 

 МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО