Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны самбарын тоо, хэмжээний хязгаарыг тогтоолоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт “Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны самбарын тоог дүүрэгт 460 хүртэл, суманд 200 хүртэл байхаар, сурталчилгааны самбарын хэмжээг жижиг самбар бол нэг тал нь 5 м2-аас ихгүй, дунд зэргийн самбар нэг тал нь 30 м2-аас ихгүй, том самбар бол нэг тал нь 120 м2-аас ихгүй байхаар тус тус тогтоогоод байна.