Сонгуулийн ерөнхий хорооноос зарим журам, зааврын төслийг баталлаа

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зарим журам, зааврын төслийг хэлэлцэн батлаад байна.

Тухайлбал, Улсын Их Хурлын сонгуулйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт заасан “Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам”, 19.10 дахь хэсэг заасан “Сонгуулийн баримт бичиг, түүнийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам”, 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам”, 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын сонгуулийн хэсгийн хорооны болон санал авах байрыг бэлтгэх заавар, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загвар”-ыг тус тус батлаад байна.

Мөн түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу “Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам”-ыг Монголбанктай хамтран батлаад байна.