Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээлгэн өгөх хүмүүсийн анхааралд
Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах ажиллагааны талаар сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд албан тоот илгээлээ.
Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг зөвлөмжид заасан дарааллаар бүрэн гүйцэд бүрдүүлэн авчирч хүлээлгэн өгнө.
Нэр дэвшигчийн үнэмлэх нь фото зурагтай байх тул 3х4 хэмжээтэй 2 хувь фото зураг авчирна уу.
Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаас гаргасан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах үедээ КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлж дагаж мөрдөх зөвлөмжийн дагуу ажиллах болно.