НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ҮЕД БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ ГАРГАН ИРҮҮЛЛЭЭ

Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгэр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар нам, эвслээс нэр дэвшүүлэх болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа зохион байгуулах үед КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дагаж мөрдөх зөвлөмж боловсруулан ирүүлсэн юм.

Уг зөвлөмжийг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд болон аймаг, дүүргийн сонгуулийн хороодоор дамжуулан бие даан нэрээ дэвшүүлэгчдэд хүргүүлэхээ ажиллаж байна.