Цахим сургалтад хамрагдан хангалттай үнэлгээ авсан албан хаагчдын нэрсийн жагсаалт

Сонгуулийн хорооны ажилтны цахим сургалтад хамрагдаж, хангалттай үнэлгээ авсан төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг танилцуулж байна.

Уг жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороодод болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд илгээсэн. Бүртгэл хийлгэхдээ төрийн үйлчилгээний, төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилогдсон тушаал, иргэний үнэмлэхний хуулбараас өөр баримт бичиг (нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түр томилсон тушаалын хуулбар, иргэний үнэмлэхний ар тал, цээж зураг г.м.) илгээсэн хүмүүс аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодтой яаралтай холбоо барьж баримт бичгээ нөхөн хүргүүлнэ үү.

Цахим сургалтад амжилттай хамрагдан баримт бичгийн бүрдлээ хангасан албан хаагчдад аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоор дамжуулан гэрчилгээг олгох болно.  

Жагсаалт

 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО