АЙМАГ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООДЫН ДЭРГЭД АЖИЛЛАХ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталлаа.