Цахим сургалтын нэмэлт бүртгэл явуулах тухай

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтад хамрагдах албан хаагчдын цахим бүртгэлийг 2020.3.17-ны өдрөөс 2020.4.10-ны өдрийг дуустал хийсэн билээ.

Цахим бүртгэл хийх хугацаа дууссанаас хойш бүртгүүлсэн албан хаагчид и-мэйл хаягаа буруу бичсэнээс НЭВТРЭХ НЭР, КОДоо авч чадаагүй, мэдээллээ алдаатай оруулсан зэрэг шалтгаанаар маш олон хүн Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байгаа учраас эдгээр хүмүүст дахин бүртгүүлэх боломж олгох зорилгоор цахим бүртгэлийг 2020.4.20-ны өдрийн 9:00 цагаас 2020.4.23-ны 18:00 цаг хүртэл нэмэлтээр хийхээр боллоо.

НЭМЭЛТ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНХААРАЛД:

  1. Таныг бүртгэлээ хийлгэсний дараа бүртгүүлсэн и-мэйл хаягаар тань сургалтын материал татаж авах, сорил өгөхөд ашиглах НЭВТРЭХ НЭР, НЭВТРЭХ КОД очно. Тиймээс өөрийн байнга ашигладаг и-мэйл хаягийг зөв бүртгүүлэх;

(Хэрэв та шинэ и-мэйл хаяг нээсэн бол өөр хаягаас и-мэйл хүлээн авч,

өөр хаяг руу и-мэйл илгээж, ашиглаж болж байгаа эсэхийг шалгасны дараа бүртгүүлнэ үү)

  1. Нэвтрэх нэр, код системээс автоматаар илгээгдэх тул дахин олгох боломжгүй, и-мэйлийнхээ СПАМ болон бусад хавтсыг сайтар шалгаарай.
  2. Иргэний үнэмлэхний зургийг өөрийн нэр, регистрийн дугаар тодорхой харагдахуйцаар оруулах;
  3. Одоогийн эрхэлж буй албан тушаалд жинхлэн томилогдсон тушаалыг харагдахуйцаар оруулах;

(түр томилогдсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэр хүлээн авахгүй)

  1. Бүртгэлийн мэдээллийг БУРУУ оруулсан тохиолдолд сургалтад хамрагдан, гэрчилгээ авах БОЛОМЖГҮЙ болно.

 

 

Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтэс

51-263602

51-264513