Сургалтын бүртгэлд хамрагдсан иргэдийн анхааралд
Сонгуулийн шат шатны хороодод ажиллах төрийн албан хаагчдын бүртгэлд одоогийн байдлаар 8600 гаруй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч хамрагдсан байгаа бөгөөд хэсгийн хороонд ажиллах ажилтны бүртгэл үргэлжилж байна.
Цахим бүртгэл бүртгүүлсэн болон бүртгүүлж байгаа төрийн албан хаагчид дараах асуудалд анхаарлаа хандуулна уу.
- АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО гэж сонголт хийн бүртгүүлсэн албан хаагчдын анхааралд:
- Бүртгэл 3 дугаар сарын 24-ны өдөр дууссан бөгөөд судлах хичээлийн холбоос бүртгүүлсэн имэйл хаяг руу нь илгээгдсэн. Сорилын имэйл илгээж эхлэх гэж байна.
- Сорил өгөх хугацаа 4 дүгээр сарын 7-ны өдөр дуусах тул тогтоосон хугацаанд сорилоо өгөхдөө Санамжтай анхааралтай танилцана уу.
- СУМ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО гэж сонголт хийн бүртгүүлсэн албан хаагчдын анхааралд:
- Сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах албан хаагчдын бүртгэл 3 дугаар сарын 31-ний өдөр дуусч, бүртгэлд хавсаргасан баримт бичиг нь шаардлага хангасан албан хаагчдад бүртгэлтэй имэйлээр нь судлах хичээлүүдийн холбоос илгээгдсэн.
- Баримт бичгийн шалгалтаар шаардлага хангаагүй албан хаагч бүртэй утсаар холбогдон бүртгэлтэй и-мэйлээр нь нөхөн авч байна.
- Нөхөж ирүүлж байгаа баримт бичиг шаардлага хангаагүй тохиолдолд бүртгэлээс хасах болно.
- ХЭСГИЙН ХОРОО гэж сонголт хийн бүртгүүлж буй албан хаагчдын анхааралд:
- Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ төрийн захиргааны, эсхүл төрийн үйлчилгээний албан хаагч гэдгийг нотлох тушаал шийдвэрийн хуулбараа оруулна уу.
- Түр орлон гүйцэтгэх, туршилтын, түр болон гэрээт гэсэн томилгоотой албан хаагчид бүртгүүлэх шаардлагагүй болно. Мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хүлээн авахгүй, нийгмийн даатгалын дэвтэр нь тухайн ажилтныг одоогийн эрхэлж буй төрийн захиргааны, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон шийдвэрт тооцогдохгүй.
ЦАХИМ БҮРТГЭЛ, СУРГАЛТТАЙ холбоотой анхаарах зүйлс:
- Сонгуулийн ерөнхийн хорооноос илгээж буй мэдээлэл Та бүхний и-мэйл хаягаар очих учраас төрийн албан хаагч өөрийн байнга ашигладаг и-мэйл хаягаа зөв бичиж оруулна уу.
- Бүртгэл хийгдэж дуусаад баталгаажилт хийгдмэгц таны бүртгүүлсэн и-мэйл хаягт хичээл татаж авах, сорил өгөхөд ашиглах нэвтрэх нэр, нэвтрэх код илгээгдэж, Таны сургалтад хамрагдах эрх нээгдэнэ.
- Нэвтрэх код нь системээс автоматаар илгээгдэж байгаа учраас дахин илгээх, засварлах боломжгүй.
- Нэвтрэх нэр, код бүхий и-мэйл очихдоо SPAM хавтсанд очих магадлалтай тул имэйлээ сайтар шалгахыг хүсэж байна.
БҮРТГЭЛД ХАМРАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ИМЭЙЛ ХАЯГАА БУРУУ БҮРТГҮҮЛСНЭЭС БОЛЖ НЭВТРЭХ НЭР, КОД БҮХИЙ ИМЭЙЛ ОЧООГҮЙ БОЛ СУРГАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ.