Хэвлэлийн мэдээлэл хийлээ
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлагдан уг төлөвлөгөөний дагуу журам, заавар болон сонгуулийн ажилд шаардлагатай баримт бичгийн маягт, загвар боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа тухай мэдээллээ.
Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг 3-р сарын 1-нээс өмнө сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. Түүнчлэн ҮАГ-аас сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тогтоох юм.
Хэвлэлийн хурлын үеэр өгөх мэдээлэл
- Хуралдаан болж сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталлаа.
- Сонгуулийн хэсгийг 3-р сарын 1-нээс өмнө сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
- ҮАГ-аас сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно. Аргачлалыг боловсруулсан, СЕХ-ны хуралдаанаар баталсан.
- СЕХороо УИХ-ын сонгуулийн тухай хуулиар үүрэг хүлээн сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог бүх төрийн байгууллагуудтай ажил хэргийн уулзалтууд зохион байгуулна.
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн үеэр дагаж мөрдөх, ашиглах журам, заавар, баримт бичгийн маягт загваруудыг боловсруулах ажил хийж байна.
- Сонгуулийн хороо байгуулах, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллах гэрчилгээ бүхий төрийн албан хаагчдын талаарх судалгаа авч нэгтгэх зэргээр сонгуулийн ажилд шаардлагатай тоо баримт, судалгаа гаргах, эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авах зэрэг ажлыг хийж байна.
Сонгуулийн ажлын мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны сайтны “УИХ-ын сонгууль 2020” цэснээс авах боломжтой.