СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛӨХ, ТОМИЛОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхийн хугацаа нь дууссан орон тооны бус гишүүдийг чөлөөлөх, оронд нь шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтсон юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Сонгуулийн ерөнхий хорооны 3 гишүүнийг чөлөөлж, шинээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.