Олон улсын туршлагаас танилцуулав
Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн ЕАБХАБ-ын АИХЭА-ны Ардчиллын газрын судлаач Фернандо Бертоа Касал, Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн IDEA International-гийн Монгол дахь төслийн зохицуулагч Б.Баттуул нарыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос ЕАБХАБ-ын АИХЭА-нд улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилт болон олон улсын туршлага, холбогдох мэдээлэл ирүүлэх хүсэлт гаргасаны дагуу тус Албанаас боловсруулсан тайланг профессор Фернандо Бертой Касал дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр мөн Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой ажлаар Төрийн байгуулалтын байнгын хороонд дээрх зөвлөмжийг танилцуулах, Улс төрийн намын санхүүжилтын асуудлаар Улаанбаатар хонтоо зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт оролцох ажлаар Монгол Улсад ажиллаж байгаа юм.
Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орон болсон цагаас эхлэн Монгол Улсад шударга, ил тод сонгуулийг зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэн хамтранажиллаж, үнэтэй санал зөвлөмжөө өгч ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн албанд сонгуулийн хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа энэ үед олон улсын сайн туршлагыг танилцуулсанд талархалаа илэрхийллээ.