Сургалт зохион байгуулагдав

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хорооны нийт албан хаагчдад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, улс төрийн үйл ажиллагаанд, ялангуяа сонгуулийн үйл ажиллагаанд бусад иргэдийн адил тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй оролцож Үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжоор хангах талаарх хууль эрх зүйн орчин болон хөгжлийн бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцсан сонирхолтой үр өгөөжтэй сургалт зохион байгуулагдсан. Сургалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд тулгуурлан тодорхой тохиолдлууд дээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой байх талаар ярилцсан нь нэлээд үр дүнтэй болж өнгөрлөө.

 

Түүнчлэн ирэх жил зохион байгуулагдах сонгуулийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах тал дээр тодорхой ажлууд зохион байгуулах талаар хамтран ажиллахаар болсон юм. Зөвхөн сонгуулийн үеэр бус сонгуулийн бус үеэр ч хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь зүйтэй гэдэг тал дээр санал нэгдсэн юм.