Тодорхой яригдсан юм байхгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилготой ямар нэгэн шалгаруулалт зохион байгуулахыг хориглож байгаа. Мөн улс төрийн нам, нэр дэвшигчдийн сурталчилгааг сонин хэвлэлээр явуулах тухай заалт тус хуульд тусгагдаагүй юм. Сонин хэвлэлүүдэд харуутрхсан энэ заалтыг СЕХ хэрхэн зохицуулах гэж байгаа талаар СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбатаас тодруулсан юм.

 

СЕХ-ны дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах ил, далд сурталчилгааг хянах Хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Хуульд ил, далд сурталчилгаа гэж чухам юуг хэлэх ёстойг заагаагүй байна. Үүнийг яаж ялгаж, зааглаж байгаа юм бэ?

 

Одоогоор яг ийм арга хэмжээ авна гэж тодорхой яригдсан юм байхгүй байна.

 

Улс төрийн намууд сонин хэвлэлийг сурталчилгаанд оролцуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, энэ талаар арга хэмжээ авна уу гэсэн хүсэлтээ СЕХ-нд илгээсэн гэсэн. Тэдний хүсэлтэд хэзээ хариу өгөх вэ?

 

Улс төрийн намуудын саналыг харж, ямар хүсэлт ирүүлснийг нь судалж байгаад шийднэ.

 

Д.Цацрал. Өнөөдөр. 2013.05.23