Орон нутгийн сонгуулийг есдүгээр сард явуулна

СЕХ-ны дарга Н.Лувсанжав өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан юм. Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Түүнд СЕХ саналаа өгнө.

 

Аймаг, дүүргийн сонгуулийг хэзээ явуулахаар төлөвлөж байна вэ?

 

Есдүгээр сарын дундуур зохион байгуулах бодолтой байна.

 

Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолох уу?

 

Орон нутгийн сонгуулийг автомат машинаар явуулна гэвэл маш өргөн хүрээний ажил болно. УИХ-ын сонгуулийн хэмжээний ажил болно. Бүх хэсэгт техник хэрэгсэл хүргэхээс өгсүүлээд түүнтэй холбоотой зардал гарах ёстой. Түүний тооцоог хийх ёстой. Энэ боломжийг бид тооцоолж бана. Гэхдээ орон нутгийн сонгуулийг автоматжуулах уу, үгүй юу гэдэг хууль эрх зүйн орчныг яаж зохицуулахаас шалтгаална. Үүн дээр тусгайлан шийдвэр гарах байх.

 

Зарим намаас УИХ-ын сонгуулийн тойргуудад саналын хуудсыг гараар тоолох хүсэлт гаргасныг СЕХ хэрхэн үзэж байгаа вэ?

 

СЕХ саналыг тойргийн хэмжээнд бүхэлд нь тоолох эрх зүйн орчин байхгүй гэсэн хариу өгсөн.

 

УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн тойрогт гарсан маргааныг хэзээ шийдэх вэ?

 

Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс дараагийн шатны шүүх хурал тодорхой хугацаагаар хойшилсон. Дараагийн шатны хурал болоогүй байгаа учраас шийдвэр гарсны дараа тойргийн хороо асуудлаа шийдэх ёстой. Тойргийн хороо хуралдаад шүүхээс асуудлыг шийдсэний дараа яръя гэдэг зарчим дээр тогтсон талаар СЕХ-нд бичиг ирсэн.

 

Зууны мэдээ, 2012.07.30, № 175