Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны санхүүгийн тайланд итгэл үзүүллээ
Сонгуулийн Ерөнхий Хороо нь 2016-2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авч, өмнөх жилүүдэд өгсөн зөвлөмжийг тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль, журмын дагуу хөтлөн ажилласан тул Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/156 дугаар тушаалаар Сонгуулийн Ерөнхий Хорооны 2018 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайланд аудит хийлгүй итгэл үзүүлэхээр шийдвэрлэж итгэмжлэл олгов.
Сонгуулийн Ерөнхий Хороо нь энэхүү итгэмжлэлийг 3 дахь удаагаа авч байгаа бөгөөд 2010, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд итгэл үзүүлж байжээ.