ДАНИЙН ВАНТ УЛСЫН ЕРӨНХИЙ СОНГУУЛЬ
Данийн Вант улс нь парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засаглалтай. Улсын тэргүүн нь Хатан хаан Маргрет (Queen MARGRETHE II). Тус улсын нэг танхим бүхий парламент Фолкетинг нь 179 гишүүнтэй. Парламент (Folketinget)-ийг нь Ерөнхий сайд тэргүүлнэ.
Дани улсын нийт хүн ам 5,806,081, бүртгэлтэй сонгогчийн тоо 4,219,537 байна. 2019 оны 6-р сарын 5-нд явагдсан парламентийн сонгуулиар 3,569,521 сонгогч саналаа өгч, хүчинтэй саналын тоо 3,531,720, хүчингүй саналын тоо 37,801 байсан ба сонгогчийн ирц 84%-д хүрчээ.
Энэ удаагийн сонгуулиар Фолкетингийн 179 гишүүний 175-ийг Дэнмаркаас, 2 гишүүнийг Faroe Island, 2 гишүүнийг Greenland-аас сонгосон. Санал хураалтын дүнгээр “Red bloc” эвсэл ялалт байгуулсан байна. Тус “Red bloc” эвсэлд Социал демократ нам, Социал либерал нам, Социал ардын нам, Улаан-ногооны холбоо, Фарогийн Социал демократ нам, Гринланд Сюмит зэрэг намууд харьяалагддаг. блок нийт 179 суудлын 93-ийг авсан нь парламентийн олонхийг бүрдүүлсэн байна. Харин Ерөнхий сайдаар Социал демократ намын тэргүүнийг сонгожээ.
Сонгуулийн тогтолцооны хувьд, улс даяар байгуулагдсан олон мандат бүхий 10 тойргоос 135 гишүүнийг пропорционал тогтолцоогоор нээлттэй жагсаалтаар шууд сонгодог ба суудлын хуваарилалтыг Sainte Lague болон Hare квотын шинэчилсэн аргаар хийдэг байна. Нэмэлт 40 суудлыг сонгуулиар 2%-оос дээш хувийн босго давсан намуудад хуваариладаг.
Сонгогчид нэр дэвшигч, эсвэл намын төлөө саналаа өгнө. Намын төлөө өгсөн саналыг тухайн намын нэр дэвшигчид хуваарилах бөгөөд тухайн нэр дэвшигчийн авсан саналын тоо эсвэл намаас урьдчилан гаргасан нэр дэвшигчийн дарааллын дагуу суудал хуваарилна.
Дөрвөн жил тутам явагддаг тус улсын парламентийн сонгуулийн товыг Ерөнхий сайд товлон зарладаг нь тухайн Засгийн газрын эдлэх давуу эрх хэмээн үздэг байна.
Шинээр байгуулагдсан намууд нь сонгуульд өрсөлдөх эрхтэй болохын тулд өмнөх сонгуульд оролцож саналаа өгсөн, тодорхой тооны сонгогчийн дэмжлэгийг авах хэрэгтэй болдог. Тухайлбал, 2019 оны сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлэх хүсэлтэй шинэ нам бол 20,109 сонгогчийн дэмжлэгийг авах шаардлагатай болж байв.
Эх сурвалж: Олон улсын сонгуулийн тогтолцооны сан IFES http://www.electionguide.org/elections/id/3154/