ЭСТОНИ УЛСЫН ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬ
2019 оны 3-р сарын 03-ны өдөр Эстони Улсын нэг танхим бүхий Парламент Riigikogu-ын 101 гишүүнийг сонгох сонгууль явагдав. Гишүүдийг олон мандатбүхий 12 тойргоос пропорционал төлөөллийн аргаар сонгож, суудлын хуваарилалтыг Д.Ондтын аргаар хийжээ. Тус улсын хүн амын тоо 1,323,824 бөгөөд энэ удаагийн сонгуульд саналаа өгөхөөр нийт 887,419 сонгогч нэрийн жагсаалтад бүртгүүлж, сонгуулийн ирц 63.7 хувьтай байсан байна.
Эстони улссонгогчдынхоо саналыг дөрвөн янзын аргаар авдаг. Сонгуулийн урьдчилсан санал хураалтыг 2019 оны 2-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулж, сонгуулийн бүх тойрогт Сонгуулийн төв байгууллагаас тодорхойлсон санал авах байруудад явуулсан. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2-р сарын 16-21-ний өдрүүдэд гадаад улсад байрлах дипломат төлөөлөгчийн газрууддаа авч, батлагдсан хуваарийн дагуу санал хураалтуудыг хоёр өдрийн турш явуулав.
Түүнээс гадна санал авах өдрийн өмнөхөн буюу 2-р сарын 21–27-ны өдрүүдэд цахим санал хураалтыг явуулсан бөгөөд Угсанал хураалтын өмнө уламжлал ёсоор туршилтын санал хураалтыг улс даяар 12 сарын 17-нд явуулж, үүгээр сонгогчдын компьютер болон иргэний цахим үнэмлэх ашиглан санал өгөх боломжтой байгаа эсэх, цахим санал хураалтын ажиллагаа хэвийн явагдах эсэхийг шалгасан байна.Энэ удаа сонгогчид Зул сарын баяраар авахыг хүсч байгаа бэлгэндээ саналаа өгчээ.
Сонгуульд өрсөлдсөн 11 нам парламентад суудал авахын тулд 5 хувийн босго давах шаардлагатай. Харин бие даан нэр дэвшигчдэд өгсөн саналын тоо уг босготой тэнцүү эсвэл илүү гарах тохиолдолд (тухайн дүүрэгт авсан саналын тоог сонгуулийн тойрог, мандатын тоонд харгалзуулан хуваана) сонгогдсонд тооцдог байна.
Сонгуулийн үр дүнд Эстонийн шинэчлэлийн нам (28,9%), Эстонийн төв нам (23.1%), Консерватив ардын нам (17,8%), Про патриа нам (11.4%), Социал ардчилсан нам (9.8%)-ийн саналыг тус тус авсанаас Эстонийн шинэчлэлийн нам хамгийн том нам хэвээр үлдэж парламентад 34 суудалтай болсон бол Консерватив ардын нам 12 байсан суудлын тоогоо нэмэгдүүлж 19 болгож чадсан байна.