Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

Монгол Улсын Үндэсний аудитын газар Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөнсонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан, нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоолоо. 


Монгол Улсын Ерөнхий аудитор 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох тухай” А/18 дугаар тушаал гаргасныг Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор ирүүллээ.